2020-2030 он хүртэл хөгжүүлэх ЕТ-ний тодотгол, үзэл баримтлал

УИХ-ын 2013 оны 02 сарын 08-ны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг

Монгол улсын хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2010 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн 2010-2013 онд боловсруулсан Ерөнхий төлөвлөгөөг УИХ- д өргөн барьж, 2013-02-08- ны 23 тоот тогтоолоор хуульчлан батлууллаа.

УИХ-аар батлуулсан Ерөнхий төлөвлөгөөг 2013-05-01- нд захиалагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт мөрдүүлэн ажиллуулахаар албажуулан хүлээлгэн өгөөд байна.

“Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” нь Улаанбаатар хотын өнөөгийн байдлын судалгаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо, дүгнэлт, хэлэлцүүлэг, олон улсын байгууллага, эрдэмтдийн зөвлөгөө, төлөвлөлтийн төсөөллүүдэд тулгуурласан, 200 гаруй инженер, архитекторууд, мэргэжилтнүүдийн эрдэм, ухаан, хүч хөдөлмөр шингэсэн,  нийгэм, эдийн засгийн болон өмчийн харилцаа, эрх зүйн огцом өөрчлөлтүүдийг тусгасан шинжлэх ухааны томоохон бүтээл болж байна.

Хөгжлийн баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газраас Монгол улсын хүн ам, нутагшилт, суурьшлын төслийг эцэслэн шийдвэрлэж,  хот байгуулалтын үндэсний хөтөлбөр боловсруулах зорилтыг хэрэгжүүлж эхэлж байгаа цаг үед хийгдэж байгаагаараа онцлог ач холбогдолтой  юм.

Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг нь:

I боть Үзэх
II боть Үзэх
III боть Үзэх
IV боть Үзэх
ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛ 1 Үзэх
ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛ 2 Үзэх
ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛ 3 Үзэх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *