Түүхэн замнал

  • Улаанбаатар хотын анхны Ерөнхий төлөвлөгөөг 1961 онд баталснаар хотын төлөвлөлт барилгажилтын үндсэн асуудлыг шийдвэрлэн зураг төслийн даалгавар боловсруулах, барилга байгууламжуудад газар олгох, геодезийн зураглал хийлгэх, улаан шугам тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэх хөгжлийн шинэ үе эхэлж улмаар 1964 онд БНМАУлсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор тус хүрээлэн нь анх “Барилга засвар, шугам сүлжээний зураг төсвийн групп” нэртэйгээр байгуулагджээ.
  • БНМАУ-ын СнЗөвлөлийн 1968 оны тогтоолоор “Зураг төслийн товчоо” болгон өргөжүүлсэн.
  • 1976-1990 онуудад Барилга архитектурын газартай нэгдсэн. Хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, иргэний барилгын зураг төсөл, барилгын засвар, өөрчлөлт тохижилтын зураг төсөл, төсвийг нийслэл хот түүний харъяа байгууллагын захиалгаар боловсруулж байв.
  • 1990 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоолоор “Улаанбаатар хотын зураг төслийн товчоо”- г биеэ даасан УҮГазрын статустай ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсан.
  • 1997 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн НЗД- ын захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн эрхэлсэн ажлын хүрээнд “Улаанбаатар хотын зураг төсөл” компани болгон өөрчлөн нэрлэсэн.
  • Хот байгуулалтын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх зорилгоор 1998 онд НЗД-ын захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, бүс нутгийн зохион байгуулалт, Улаанбаатар хот болон түүний дагуул хаяа болон алслагдсан хот тосгодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, шинэчлэлийн зураг төсөл ба дүүргүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр “Хот байгуулалтын хүрээлэн” болгон зохион байгуулж аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
  • 2001 онд НЗД-ын захирамжаар эрдэм шинжилгээний үүргийг нэмж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн” болгож өөрчилсөн. Монгол улсын Засгийн газрын 2004 оны 182 дугаар тогтоол, НЗД-ын 2004 оны 370 дугаар захирамжийн дагуу тус хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжин мэдээлэл технологийн төвтэй, Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж 47 ажилтны орон тоотойгоор ажиллаж ирсэн.
  • 2009 онд НИТХурлын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор БХБТГазартай нэгдсэн.
  • 2010 онд НЗД-ын захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨУҮГ болж тус тус өөрчлөгдөн зохион байгуулагдаж байсан байна.