Бүтэц зохион байгуулалт

ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 31-ны 50 тоот тогтоолоор Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас салж “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” ОНӨААТҮГ шинэчлэн зохион байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 сарын 19-ний 286 тоот захирамжаар Хүрээлэнгийн дүрэм (бүтэц, орон тоо-48) батлагдан хэрэгжиж эхэлсэн.

Одоо тус хүрээлэн нь Монгол улсын зөвлөх инженер-2, зөвлөх архитектор-3, улсын эксперт-1, мэргэшсэн архитектор-6, тэргүүлэх төсөвчин-1, мэргэшсэн инженер-3, мэргэшсэн ажилтан-3  зэрэг мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэй нийт 5 хэлтэстэйгээр зураг төсөл боловсруулалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан ажиллаж байна.