Зорилго үндсэн чиглэл

Эрхэм зорилго

Хүний амьдрах, ажиллах таатай нөхцөлийг бүх талаар бүрдүүлсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн дэвшилттэй ололтуудыг харилцан шүтэлцээтэй уялдуулсан, үндэсний зан заншил, уламжлалыг хадгалсан орчин үеийн хотыг олон нийтийн олорцоотой төлөвлөх болон энэ чиглэлийн мэдээллээр хэрэглэгчдэд нээлттэй үйлчлэхэд оршино.

Үндсэн чиглэл

  • Хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэн нийслэлийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох, НЗД-ын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан зураг төсөл болон бусад зураг төслийн баримт бичгийг иж бүрэн боловсруулахад оршино.
  • Нийслэлийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох ажлын хүрээнд бүс нутгийн хөгжлийн төсөл, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний тодотгол, шинэчлэл, дагуул хот тосгодын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах.
  • НЗД-ын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн болон авто зам гүүрийн зураг төсөл боловсруулах.
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хот байгуулалтын төсөл хөтөлбөр, ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангах зорилгоор зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллах.
  • Эрдэм шинжилгээний суурь болон дагалдах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэн дээр хэтийн болон ойрын хөгжлийн менежментийн арга хэмжээний төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.