Даргын мэндчилгээ

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв төлөвлөлттэй хөгжүүлэх зорилт тавин Монгол үндэстний соёл, иргэншлийн онцлогийг орчин үеийн архитектур, хот төлөвлөлтийн шинэлэг бүхэнтэй хослуулан төлөвлөхийг зорин ажиллаж байна.

Хот байгуулалт, төлөвлөлтийн  ажил нь дан ганц төрийн болон мэргэжлийн байгууллагуудын ажил гэдэг нь ташаа ойлголт бөгөөд Улаанбаатар хотын иргэн та бүгдийн санал бодол хотын хөгжил, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгалаа олох нь ерөнхий төлөвлөгөө амжилттай хэрэгжих үндсэн нөхцөл болох юм.

Иймд та манай сайтад морилон саатаж хэрэгцээт мэдээллийг олж үзэхийн сацуу хот төлөвлөлтийн талаарх өөрийн санал, бодлыг чөлөөтэй илэрхийлэн санал хүсэлт хэсэгт илгээнэ гэдэгт найдаж байна. Танд амжилт хүсье.