ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ
Ажлын байрны нэр
Ажилтны тоо
Чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Нэг. Удирдлага /2/
1Дарга 1

  • Монгол улсын хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, байгууллагын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх

  • Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх

  • НЗТХүрээлэнгийн үр нөлөөтэй, үр ашигтай, тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангах

  • НЗТХүрээлэнгийн дүрмээр хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлэх

  • Хүрээлэнгийн санхүүжилтийн удирдлагыг хэрэгжүүлэх

  • Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах

  • Удирдлагын манлайллыг хангах

2Ерөнхий инженер 1

  • Даргын эзгүйд орлон ажиллах

  • Зураг төслийн үйлдвэрлэлийн  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

  • Ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавих,

  • Үйлдвэрлэлд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх

  • Төлөвлөгөөт ажлыг тоо, чанарын бүх үзүүлэлтээр ханган захиалагчдад хугацаанд нь нийлүүлэх

Хоёр. Тамгын хэлтэс /9/
1Хэлтсийн дарга1

  • Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хүрээлэнгийн дүрмээр хүлээсэн үүрэг, Хүрээлэнгийн даргын бодлого шийдвэр, нийгэм эдийн засгийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх Хүрээлэнгийн өмнө тавигдсан төлөвлөгөөт зорилтуудыг тоо, чанарын бүх үзүүлэлтээр биелүүлэх,

  • Байгууллагыг стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжийн дагуу удирдан зохион байгуулж,  хяналт тавин ажиллах

  • Байгууллагын уялдаа холбоог шуурхай  удирдлагаар ханган байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хууль эрхийн хүрээнд зохион байгуулах,

  • Хүний нөөцийн бодлогыг тодорхойлж ажиллах

2Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн1

  • Байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хүний нөөцтэй холбоотой дүрэм, журам тушаал шийдвэр боловсруулах батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх

  • Нийслэлийн Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, тайланг хугацаанд нь  холбогдох газарт хүргэх

  • Албан хаагчдыг сургах, дадлагажуулах, мэдлэг чадварыг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах

  • Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

  • Ажлын цаг ашиглалтыг бүртгэх, хянах, дүгнэх систем боловсруулан хэрэгжүүлж, ажилтнуудын ажилласан цагт хяналт тавьж, ажилласан цагийн тодорхойлолтыг батлуулах

  • Өргөдөл, санал гомдлыг хүлээн авч, судалж барагдуулах арга хэмжээ авах

3Хуулийн зөвлөх1

  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, захирамжийн талаар удирдлага болон албан хаагчдад сурталчлах, мэдээлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх

  • Захиалагч байгууллагуудтай ажлын гэрээ байгуулах, гэрээтэй холбоотой асуудалд хяналт тавих, биелэлтийг хангуулах, гэрээг дүгнэх

  • Хуулийн байгууллагуудад хэлэлцэгдэж буй байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудалд байгууллагыг төлөөлж оролцох

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулах

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, байгууллагын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг шалгах ажил зохиох

4Нягтлан бодогч1

  • Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хөтлөх,

  • Байгууллагын санхүүг үр ашигтай зөв зарцуулах, гүйцэтгэлийг хянаж,

  • Байгууллагын удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр ханган,  байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

  • Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах

5Бичиг хэрэг, удирдлагын шуурхай хариуцсан ажилтан1

  • Хүрээлэнгийн даргын өгсөн үүрэг даалгаврыг холбогдох газар, хэлтэс, мэргэжилтнүүдэд шуурхай хүргэх, хэрэгжилтийг хангуулах, байгууллагын удирдлагуудыг мэдээллээр хангах

  • Даргын өдөр тутмын ажлын бэлтгэлийг хангах, туслалцаа үзүүлж ажиллах, цагийн менежментийг боловсронгуй болгох

  • Хүрээлэнгийн албан хэрэг хөтлөх, бүрдүүлэх, архивлах ажлыг зохион байгуулах

  • Хүрээлэнгийн дарга, байгууллагын бусад удирдлагад ирсэн албан бичгийг танилцуулж, шийдвэрлэлтийг шуурхай мэдээлэх

  • Тамга, тэмдгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах

6Архивын эрхлэгч1

  • Архивын ажлын үндсэн заавар, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартыг мөрдүүлэх

  • Архивын баримт, данс бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, архивлах

  • Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах

  • Архивын лавлагаа гаргах, шаардлагатай материалыг олшруулах

7Нярав1

  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бичиг хэрэг, үйлдвэрлэлийн материалыг ханган нийлүүлэх, бэлтгэх

  • Материалыг тараан өгөх, ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах

  • Эд хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтыг хариуцах, хяналт тавих

  • Анхан шатны бүртгэл хөтлөх, тайлан мэдээг хугацаанд нь гаргах

8Системийн инженер1

  • Сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

  • Серверийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, нөөцийг бий болгох

  • Байгууллагын веб хуудсыг тогтмол ажиллагаагаар  хангах

  • Техник хэрэгсэлд хувийн хэрэг нээж түүхийг тэмдэглэх

  • Техник хэрэгслэлүүдийн  засвар үйлчилгээг хариуцах

  • Байгууллагын бүх систем администратор байж бүх төрлийн нууц үг, мэдээллийг хариуцах.

  • И-мэйлийн өөрчлөлт, шинэчлэлийг удирдан ажиллах

  • Ажилтнуудтай зөв зохистой хариуцлагатай харилцаж өөрийн ажлыг зохих журмын дагуу үнэн зөв, цэгцтэй хийх

  • Бүх төрлийн хэвлэгч, хувилагч машины засвар үйлчилгээг хариуцан ажиллах мөн хорны цэнэглэлт, чанар, доголдолгүй байдалд хяналт  тавих, хариуцан ажиллах

9Жолооч1

  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах

  • Хөдөлмөр хамгааллын заавар, зааварчилгааг нарийн мөрдөх

  • Автомашины  шатахуун зарцуулалтын жишиг норм холбогдох нөхцөлүүд, шатахуун зарцуулалтын нормыг тооцох заавар, авто тээврийн хэрэгслийн ашиглалтын норм |автомашины эдэлгээний нөөцийн норм, дугуйн эдэлгээний гүйлтийн норм, зай хураагуурын эдэлгээний хугацааны норм, үндсэн агрегат, зангилаануудын эдэлгээний нормуудыг машины техник үзүүлэлтэд нийцүүлэн мөрдөж, хяналт тавьж ажиллах

Гурав. Хөгжлийн менежментийн хэлтэс /6/
1Хэлтсийн дарга1

  • Байгууллагын урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлэх

  • Байгууллагын эдийн засгийн төлөвлөлтийг хийх /орлого, зарлага, ашиг/

  • Байгууллагын одоогийн болон ирээдүйн мөнгөн урсгалыг тооцоолох

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн оновчтой, үр ашигтай бүтцийг боловсруулах

  • Байгууллагын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх, санал боловсруулах

  • Бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

  • Байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар судлах, санал боловсруулах

  • Шинэ бизнес санаа төсөл боловсруулах, хэрэгжүүлэх

2Эдийн засагч4

  • Хот байгуулалт, төлөвлөлтийн  зураг төсөл боловсруулахад шаардлагатай нийгэм эдийн засгийн судалгаа, үнэлгээ, шинжилгээ хийх

  • Байгууллагын стратеги төлөвлөгөө, бизнесс төлөвлөгөөг боловсруулахад санал өгч оролцох, хариуцан ажиллах чиглэлээр судалгаа шинжилгээ хийх

  • Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах асуудлаар мэргэжил, онол арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэгээр хангах,

  • Нийслэлд хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай хөтөлбөр төслүүдийн боловсруулалтад санал өгөх байдлаар оролцох

Дөрөв. Зураг төслийн хэлтэс /7/
1Хэлтсийн дарга1

  • Хэлтсийн хэмжээнд хийгдэж буй барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

  • Зураг төсөл боловсруулах үе шат тус бүрд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай нөхцөлд техникийн шийдэлд саналаа өгч тусгуулах

  • Туслан гүйцэтгэгч байгууллага болон зураг төслийн ажлыг хариуцан гүйцэтгэж буй архитектор, инженерүүдэд ажлын даалгавар бэлдэж өгөх

  • Боловсруулж буй зураг төслийн ажлыг техникийн удирдлагаар хангаж, ЗЕИ-ийн үүргийг давхар гүйцэтгэх

2Архитектор5

  • Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Хот байгуулалтын, Барилгын тухай хуулиуд, хот төлөвлөлт болон барилга байгууламжийн эзлэхүүн төлөвлөлт, зураг төслийн ажилд мөрдөгдөж буй БНбД, норм, нормативыг мөрдлөг болгон ажиллах

  • Барилга байгууламжийн төлөвлөлтийн ажилд шаардлагатай судалгааны ажилд оролцох

  • Зураг төслийн ажлуудыг чанартай, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах,  хамгаалах

  • Төлөвлөсөн зураг төслийг зургийн даалгаварт нийцүүлэн зохих журмын дагуу бэлэн болгох

  • Боловсруулж байгаа ажлын явцад алдаа дутагдал гарсан  тохиолдолд түргэн шуурхай засч залруулах

  • Зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллах

3Төсөвчин1

  • Барилга, байгууламжийн зурагтай нэг бүрчлэн танилцаж, ажлын тоо хэмжээг нарийвчлан түүвэрлэх

  • Тодорхойлсон ажлын тоо хэмжээний дагуу материалын үнийн судалгаа хийж, объектын төсвийг хийх, Шаардлагатай үед объектын ажлын зургийн дагуу талбай дээр хэмжилт хийж ажлын тоо хэмжээг тодруулан төсөвт өртгийн тооцоог гүйцэтгэх

  • Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний томсгосон тооцоо, хэлцлийн үнэ зохиох

  • Ажлын төсвийг улсын экспертизээр оруулж баталгаажуулах

Тав. Хот төлөвлөлтийн хэлтэс /16/
1Хэлтсийн дарга1

  • Хэлтсийн хэмжээнд хийгдэж буй ерөнхий төлөвлөгөө, ХЕТ-ний зураг төслийг боловсруулах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зураг төсөл боловсруулах үе шат тус бүрд хяналт тавих,

  • Мэргэжлийн удирдлагаар ханган, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай нөхцөлд техникийн шийдэлд саналаа өгч тусгуулах

  • Боловсруулж буй зураг төслийн ажлыг техникийн удирдлагаар хангаж, ЗЕИ-ийн үүргийг давхар гүйцэтгэх

2Ахлах /Хот төлөвлөлтийн  мэдээллийн сангийн мэргэжилтэн1

  • Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх

  • Хэлтсийн жил, улирлын ажлын төлөвлөгөө, тайланг гаргаж, архивт хүлээлгэн өгөх

  • Газар зүйн мэдээллийн системийн технологид суурилсан тоон зурган мэдээллүүдийг боловсруулах, зохион байгуулах

  • Олон эх сурвалжуудаас авсан тоон зурган мэдээллүүдийг нэг стандартад хөрвүүлэх

  • Өгөгдлийг хадгалах, хамгаалах, найдвартай хүлээн авах

  • Мэдээллийн сангийн баяжилтыг хийхэд шаардлагатай тоон зургийн стандартыг мэргэжилтнүүдээр мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

  • ArcGIS программ хангамжийн хэрэглээг бий болгох, хэрэглэгчдийн хүрээг тэлэх

  • Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэгч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, өгөгдөл мэдээллийг нэгдсэн нэг стандартад оруулах, мэдээ мэдээллийн бүрдэлт, чанарт тооллого бүртгэл явуулах, хяналт тавих

3Архитектор6

  • Зураг төслийн ажлуудыг чанартай, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах,  хамгаалах

  • Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэх дэвсгэр зурагтай танилцах

  • Бусад ИТАжилтнуудтай зураг төслийн ажлын үе шатанд нягт уялдаа холбоотой байж хамтран багаар ажиллах

  • Төлөвлөсөн зураг төслийг зургийн даалгаварт нийцүүлэн зохих журмын дагуу бэлэн болгох

  • Зураг төслийн норм, дүрэм, программ хангамжинд гарч буй шинэ мэдээллийг тухай бүр авч хэрэглэж, эзэмших

  • Боловсруулж буй зураг төслийн ажлын чанарыг сайжруулах, ажлын ур чадвар, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, мэргэшлийн зэргээ ахиулахад байнга анхаарч санаачлагатай ажиллах

  • Боловсруулж байгаа ажлын явцад алдаа дутагдал гарсан  тохиолдолд түргэн шуурхай засч залруулах

4Хот төлөвлөлтийн мэргэжилтэн3

  • Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний судалгаа шинжилгээ, төлөвлөлтийг   норм дүрмийн дагуу  багаар, буюу бие дааж   боловсруулах

  • Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэх дэвсгэр зурагтай танилцах

  • Төлөвлөлтийн чиглэлийн дагуу архивын материал судлах

  • Бусад ИТАжилтнуудтай зураг төслийн ажлын үе шатанд нягт уялдаа холбоотой байж хамтран багаар ажиллах

5Байгаль орчны мэргэжилтэн2

  • Нийслэл  Улаанбаатар  хотын  ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл хөтөлбөрүүд, судалгааны ажилд байгаль-экологийн хүчин зүйлсийн үнэлгээ өгөх

  • Хот байгуулалт, байгаль орчны талаарх  шаардлагатай судалгааны ажилд биечлэн оролцох

  • Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний байгаль орчны шийдлийг зургийн даалгаварт нийцүүлэн төлөвлөх

  • Байгаль орчны эрсдэлийн үнэлгээг гаргах

6Газар зохион байгуулагч2

  • Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалт, газар төлөвлөлтийн ажлуудад шаардлагатай судалгааны ажилд оролцох

  • Газрын харилцаа, хот байгуулалтын асуудлаар нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөх журам, дүрэм боловсруулахад оролцож ажиллах, санал өгөх

  • Газрын харилцаа, хот байгуулалтын талаар гаргасан хууль эрх зүйн актуудыг ажилдаа хэрэгжүүлж, зөрчил дутагдалгүй ажиллах

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгох, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад санал, дүгнэлтийг удирдлагаар дамжуулан өгөх

7Геодезийн инженер1

  • Хуучин мөрдөгдөж байсан байсан координатын системийг шинэ UTM тусгаг, WGS- 84 тогтолцоонд хөрвүүлэх

  • Байр зүйн болон агаар, сансрын зургийн мэдээллийг боловсруулах

  • Шаардлагатай байр зүй болон агаар, сансрын зургийн мэдээллүүдээр гео өгөгдөл үүсгэх

  • Тоон зураг (вектор) болон дүрс мэдээллийн (растер) санг бүрдүүлэх

Зургаа. Инженерийн дэд бүтцийн зураг төслийн хэлтэс /8/
1Хэлтсийн дарга1

  • Хэлтсийн хэмжээнд хийгдэж буй барилга байгууламж, ерөнхий төлөвлөгөө, ХЕТ-ний инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

  • Зураг төсөл боловсруулах үе шат тус бүрд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах

  • Зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай нөхцөлд техникийн шийдэлд саналаа өгч тусгуулах

  • ЗЕИ-ийн үүргийг давхар гүйцэтгэх

2УХАТ-ын инженер2

  • Барилга байгууламжийн дотор, гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл боловсруулах

  • Ерөнхий төлөвлөгөөний УХАТ хэсгийн судалгаа, тооцоог хийж,   зургийг боловсруулах

  • ТЭЗҮ –ийн судалгаа хийж, инженерийн шийдэл гаргах

  • Инженерийн хангамжийн  эх үүсвэр, шугам сүлжээний  хөрөнгө оруулалтын үнэлгээ гаргахад оролцох

  • Зураг төслийн дагуу баригдаж байгаа байгууламжид зохиогчийн хяналт тавих

3Барилгын инженер2

  • Барилга байгууламжийн шинээр барих, шинэчлэн засварлах бүтээцийн зураг төслийн шийдлийг гаргах

  • Бүтээцийн зураг төслийн шийдлийг зургийн даалгавартай уялдуулах

  • Зураг төслийг зохиогчийн эрхийн шаардлагад нийцүүлэх

  • Зураг төслийн дагуу баригдаж байгаа байгууламжид зохиогчийн хяналт тавих

4Дулааны инженер 2

  • Барилга байгууламжийн дотор халаалт, агаар сэлгэлтийн зураг төсөл боловсруулах

  • Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний  гадна, дотор хэсгийн судалгаа, тооцоог хийж  боловсруулах

  • ТЭЗҮ–ийн судалгаа хийж, инженерийн шийдэл гаргах, инженерийн хангамжийн  эх үүсвэр, шугам сүлжээний  хөрөнгө оруулалтын үнэлгээ гаргахад оролцох

  • Зураг төслийн шийдлийг зургийн даалгавартай нийцүүлэх

  • Зураг төслийн дагуу баригдаж байгаа байгууламжид зохиогчийн хяналт тавих

5Цахилгааны инженер1

  • Барилга байгууламжийн дотор, гадна  цахилгааны зураг төсөл боловсруулах

  • Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний гадна цахилгааны хэсгийн судалгаа, тооцоог хийж  боловсруулах,

  • ТЭЗҮ –ийн судалгаа хийж, инженерийн шийдэл гаргах, инженерийн хангамжийн  эх үүсвэр, шугам сүлжээний  хөрөнгө оруулалтын үнэлгээ гаргахад оролцох

  • Зураг төслийн шийдлийг зургийн даалгавартай нийцүүлэх

  • Зураг төслийн дагуу баригдаж байгаа байгууламжид зохиогчийн хяналт тавих