Авто замын зураг төслийн инженер ажилд шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төслийн авто замын инженерчлэлийн хэсгийн зураг төслийг төслийн болон ажлын зургийн түвшинд норм дүрмийн дагуу багаар, буюу бие дааж боловсруулах
• Хот байгуулалт, барилга байгууламжийн авто замын төлөвлөлтийн ажилд шаардлагатай судалгааны ажилд оролцох
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
• Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
• Авто замын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
• Авто замын инженер мэргэжилтэй
• Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Зураг төслийн ажлын технологийг бүрэн эзэмшсэн
• Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай
• Хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
• Мэргэжлийнхээ ажлыг гардан хийж дадлагажсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
• Багаар ажиллах чадвартай, мэргэшсэн инженер бол давуу талтай
• Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон 10 давхарт 1002 тоот
Утас 99083226, 320769, 320742