Хот төлөвлөгч /Хот төлөвлөлтийн архитектор/ ажилд шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Хүрээлэнд боловсруулагдаж буй ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төслийн архитектур төлөвлөлтийн хэсгийн зураг төслийг төслийн болон ажлын зургийн түвшинд батлагдсан норм дүрмийн дагуу багаар, буюу бие дааж боловсруулах
• Хот байгуулалт, барилга байгууламжийн төлөвлөлтийн ажилд шаардлагатай судалгааны ажилд оролцох
• Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
• Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага
• Хот төлөвлөгч болон хот төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй
• Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
• Зураг төслийн ажлын технологийг бүрэн эзэмшсэн
• Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай
• Хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
• Мэргэжлийнхээ ажлыг гардан хийж дадлагажсан, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
• Багаар ажиллах чадвартай, мэргэшсэн инженер бол давуу талтай
• Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
• Хот төлөвлөлтийн судалгаа шинжилгээ хийж дүн мэдээг тайлагнах чадвартай
• Хот төлөвлөлтийн чиглэлээр ажил хийж гүйцэтгэсэн бол давуу тал болно

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон 10 давхарт 1002 тоот
Утас 99083226, 320769, 320742