Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Он солигдох торгон агшинд ажлын амжилтаар хамт олноо манлайлж, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай ажилласан ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Тамгын хэлтсийн дарга Л.Эрдэнэбат “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Уранбайгал “Алтан гадас одон”-оор, Геодезийн инженер Д.Даваажаргал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулсан.
Төрийн дээд одон медалиар шагнуулсан ажилтнууддаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.