Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв


Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус хүрээлэн нь ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 22 ахмадтай юм.
Хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаа ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөсөн юм.