ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭДИЙН ЗАСАГЧ АЖИЛД АВНА


Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Хот байгуулалт, төлөвлөлтийн зураг төсөл боловсруулахад шаардлагатай нийгэм эдийн засгийн судалгаа, үнэлгээ, шинжилгээ хийх
• Байгууллагын стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулахад санал өгч оролцох, судалгаа шинжилгээ хийх
• Байгууллагын стратеги төлөвлөгөө, бизнесс төлөвлөгөөний тухайн оны зорилтын хэрэгжилтийг тооцох, дүн шинжилгээ хийх
• Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах асуудлаар мэргэжил, онол арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэгээр хангах
• Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
• Төсөл хөтөлбөр боловсруулах
• Хөрөнгө оруулалтын тооцоо бодох
• Бусад инженер техникийн ажилтнуудтай зураг төслийн ажлын үе шатанд нягт уялдаа холбоотой байж хамтран багаар ажиллах
• Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж буй бүсчилсэн хөтөлбөрийн төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах үйл явцад нийгэм эдийн засгийн судалгаа, төлөвлөлт, тооцоо, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, эрх зүйн орчны шийдэл зэрэг хэсгүүдийг хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
• Эдийн засагч мэргэжилтэй
• Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан
• Хот төлөвлөлт, бүс нутгийн эдийн засагч чиглэлээр мэргэшсэн байвал давуу тал болно
• Хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хянах, судалгаа, шинжилгээний ажил хийж байсан
• Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай
• Багаар ажиллах, манлайлах, асуудлыг оновчтой шийдвэрлэх
• 2-оос доошгүй гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
Нэмэлт ур чадварууд
• Хөдөлмөрийн тухай хууль, тогтоол, журам, процедурын талаар мэдлэгтэй, тэдгээрийг зөв ашиглах, хэрэгжүүлэх чадвартай
• Харилцааны сэтгэл зүй, зан төлөвийг оношлох талаар зохих мэдлэгтэй
• Хүн таних, хүнтэй ажиллах чадвартай
• Бусадтай харилцах, бусдыг сонсох, харилцаа холбоо тогтоох чадвартай
• Харилцааны ур чадвартай байх
• Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай
• Гэрээ хэлэлцээр хийх тохиролцоонд хүрэх дүгнэлт хийх чадвартай байх
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн
Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу
Хангарди ордон 10 давхар 1005 тоот
Холбоо барих утас: 320742, 99083226