“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажлыг амжилттай хэлэлцүүллээ

Барилга хот байгуулалтын яам, Монголын архитекторчдын эвлэлийн хооронд 2016 оны 12 сарын 07 ны өдрийн байгуулсан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай гэрээ”- г үндэслэн Барилга Хот Байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 27 ны өдрийн 200 дугаар тушаалаар мэргэжлийн зөвлөлийг байгуулсан байна.
Энэхүү МАЭ-ийн дэргэдэх Архитектур хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 5-р сарын 2-ны ээлжит хурлаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажлыг амжилттай хэлэлцүүллээ.