Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын ажилтнууд идэвхитэй оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн нэгдсэн жагсаалын бэлтгэлд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 37 ажилтнууд идэвхитэй хамрагдаж оролцсон юм.