ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний хүрээнд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын 38 ажилтнууд идэвхитэй хамрагдаж Улиастайн гүүрний урд хэсгээс ундны усны хамгаалалтын далангийн зүүн талаар голын хойд хэсэг хүртэл нийт 150га газарт үүссэн хог хаягдлыг түүн цэвэрлэж, 50 шуудай хог түүж Нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгч орчны бохирдлыг бууруулан ажилласан юм.