ГАМШГИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.
Тус сургалтын хүрээнд манай байгууллага нийт албан хаагчдаараа амжилттай оролцож, заавар зааварчилгааг дагаж мөрдсөн.
Дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулсан.
Эхний дохио дуугарахад “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх ёстой байсан бөгөөд Тамгын хэлтсийн архивын эрхлэгч Г.Эрдэнэсувд үзүүлэн сургалтыг хийсэн.