БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг байгууллагын аварга шалгаруулах Боулингийн тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдөр “Биг боулинг” төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Тамгын хэлтсийн дарга Л.Эрдэнэбат баг тамирчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэн, боулинг тоглох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа хүргүүлснээр тэмцээнийг эхлүүлсэн. Тэмцээнд нийтдээ 6 багийн 36 тамирчид өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа уралдуулсан.
Тэмцээн нийт 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний 1-р үед Хот төлөвлөлтийн хэлтсийн баг 523 оноо, Холимог баг 534 оноо, Тамгын хэлтсийн баг 525 оноогоор хэсгээ тэргүүлж 1-р байрын төлөө тоглох эрхтэй болсон юм.
2-р үед нийт 3 багийн 18 тамирчид өрсөлдөж 1-р байрт Хот төлөвлөлтийн хэлтэс 565 оноогоор тэргүүлж өргөмжлөл 300,000 төгрөг, 2-р байрт Холимог баг 523 оноогоор шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал, 3-р байрт Тамгын хэлтсийн баг 404 оноогоор шалгарч өргөмжлөл150,000 төгрөгөөр тус тус шагнуулсан юм.
Шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг эхний тоглолтоос хамгийн өндөр оноогоор шалгаруулсан бөгөөд шилдэг эрэгтэйгээр 143 оноотой Тамгын хэлтсийн хуулийн зөвлөх Х.Мөнхнаран, шилдэг эмэгтэйгээр 121 оноотой Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Доржханд нар шалгарсан.
Энэхүү тэмцээн нь ажилтнуудын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч зохион байгуулагдсан юм.