СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын ажилтнуудад зохион байгуулах дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, нийт ажилтнууд хамрагдан мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.
Сургалтаар ИДБЗТХ-ийн Цахилгааны инженер П.Жавхлантөгс, Б.Алтаншагай нар “Хувь хүний хөгжлийн тухай ойлголт”, ХТХ-ийн Геодези инженер Д.Даваажаргал БНХАУ-д болсон НҮБ-ын орон зайн мэдээллийн анхдугаар конгрессд оролцсон талаар тус тус мэдээлэл өглөө.