СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүрээлэнгийн нийт ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Цагийг хэрхэн үр ашигтай ашиглах сэдвээр ХМХ-ийн эдийн засагч Э.Төрболд, Орлогод нийцсэн орон сууцны тухай ойлголт, түүний бодлогын асуудлууд сэдвээр ХМХ-ийн дарга Б.Гүнжидмаа нар ажилтнуудад мэдээлэл өглөө.
Тус сургалтын хүрээнд орон сууцны талаарх дэлхий нийтийн чиг хандлага, орон сууцтай байх эрхийн талаар ойлголт өгөхөөс гадна Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны бодлогыг боловсруулахад болон хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэргийг хөндөн ярилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *