СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалт нь ажилтнуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиглэлээрээ сурч боловсрох, шинэлэг зүйлийг сурч мэдэн ажилдаа нэвтрүүлэх, өөрийгөө нээн илрүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох зорилготой юм.
Сургалтаар “Хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах арга зүй”, “Хот төлөвлөлтийн үе дэх газар зохион байгуулалтын асуудал” сэдвээр Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбат, Ахлах мэргэжилтэн Г.Уранбайгал нар ажилтнуудад мэдээлэл өглөө.