Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шилдэг бүтээлийн болон шилдэг шүүмжийн эздийг тодруулан шагнал гардууллаа.
Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарлан зохион байгуулсан.
Мөн уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэнг зохион байгууллаа.
Тус уралдаанд:
 Их хүрээ
 Шинэ хот
 Их нийслэл гал
 ШУТИС – Бизнесийн ахисан түвшний сургууль
 Монгол архитектур дизайн ХХК
 Улаанбаатар 2040
гэсэн нийт 6 баг оролцож, нийслэл хотынхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйлсэд хувь нэмрээ оруулахуйц олон шинэлэг, бүтээлч санаануудыг дэвшүүлсэн бүтээлүүдээ ирүүлсэн.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны:
Тэргүүн байранд – ШИНЭ ХОТ баг
Шагналт байранд – ИХ НИЙСЛЭЛ ГАЛ баг
Шагналт байранд – УЛААНБААТАР 2040 баг
Шагналт байранд – ШУТИС-БАТС баг
Шагналт байранд – ИХ ХҮРЭЭ багийн бүтээлүүд тус тус шалгарсан.
Үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан шилдэг шүүмж шалгаруулах уралдаанд нийт 42 хүн бүртгүүлж, 12 хүн шүүмжээ ирүүлснээс:

Шилдэг шүүмжээр – Г.ГАНТУЛГА
Шагналт байранд – Э.ТӨРБОЛД
Шагналт байранд – Д.ЗОЛЗАЯА
Шагналт байранд – П.ЭНХБААТАР нарын шүүмж тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн.