Хоёр дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрийг дуустал Монголын Архитекторуудын Эвлэлийн байрны 2 давхарт хурлын зааланд явагдаж байна.
2018 оны 11 дүгээр сарын 16-ны Пүрэв гарагийн орой шүүгчид уралдаанд оролцогчдын бүтээлүүдтэй нэг бүрчлэн танилцаж, асуулт хариулт бүхий 2 дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт баг тус бүр 30 минут илтгэл тавьж, шүүгчдийн тавьсан асуултад хариулах замаар багууд шүүгчдээс гадна шүүмжийн уралдаанд оролцож буй хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдэд бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.