Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ныг дуустал үргэлжилэх бөгөөд шилдэгүүдээ шалгаруулаад 19-ний өдөр шагнал гардуулах ёслол болно.
Тус үзэсгэлэнгийн үеэр иргэдээс 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцэд нээлттэй санал авах, уралдаанд оролцож буй багуудын бүтээлд иргэд, олон нийт үнэлгээ өгөх, мөн хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд шүүмж өгөх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Иймд иргэд та бүхэн уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, төрөлх хотынхоо цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна уу.