“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”

Улаанбаатарын бүс, хотын эрчимтэй таталцал нөлөөллийн бүс, Улаанбаатар хот, хот орчмын суурьшлын одоогийн байдлын судалгаа нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын үндсэн нөхцөл, суурь судалгаа болно.
Улаанбаатарын бүс, хот орчмын нутаг дэвсгэрийн 2016 оны байдлын мэдээллийн сангийн өгөгдөл, статистик мэдээлэл, газар дээрх судалгааны материалд тулгуурлан хийж гүйцэтгэв.
Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэнгийн Хот төлөвлөлтийн хэлтсээс 2017 онд хоёр томоохон судалгааны ажил хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлуудыг Улаанбаатар хотын 2040 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа хамтад нь улсын магадлал хийлгүүлэх шийдвэр гарсан тул улсын магадлал хийхээр хүлээгдэж байгаа болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *