Хэлэлцүүлэг зохион байгууллаа

Тус хүрээлэнгээс Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан төрийн захиргааны төв болон нийслэлийн төр захиргааны холбогдох байгууллагууд, их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээ, мэргэжлийн холбоодын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Зам тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, Шинжлэх ухааны академи, Зам, тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, МУИС, ШУТИСургууль болон их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, зөвлөхүүд бүрдсэн нийт 65 хүн оролцон санал, зөвлөмж өглөө.