Байгууллагын ажилтнуудын дунд спортын тэмцээн, уралдаан зохион байгууллаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярыг угтан байгууллагын ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор спортын тэмцээн, уралдааныг Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд байгууллагын нийт ажилтнууд дасгал хөдөлгөөн хийн, “Цэвэр агаарт” хөгжилтэй багийн тоглоомууд тоглон, “Хөгжөөнт буухиа” тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулж, нийт 5 баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс: 1 дүгээр байрыг Хот төлөвлөлтийн хэлтэс, 2 дугаар байрыг Зураг төслийн хэлтэс, 3 дугаар байрыг Хөгжлийн менежментийн хэлтэс тус тус эзлэн, байр эзэлсэн баг тамирчид цом, мөнгөн шагналаар шагнагдсан.
Мөн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хот төлөвлөлтийн хэлтсийн газар зохион байгуулагч Г. Анхбаярыг “Газрын харилцааны тэргүүний ажилтан”-цол, тэмдгээр, Инженерийн дэд бүтэц, зураг төслийн хэлтсийн дарга Д.Гэрэлээг “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр, нярав Г.Банзрагч, архитектор Л.Хүрэлтушаа, ахлах эдийн засагч Э.Эрдэнэмөнх нарыг Нийслэлийн хүндэт жуух бичгээр, мэргэжилтэн Б.Өлзийбаярыг Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу Алтан медалиар, бичиг хэрэг, даргын туслах А.Мөнхгэрэл, дулааны инженер Ц.Энхцогт нар “Шилдэг залуу алтан медаль”-иар тус тус шагнагдлаа.