Нийслэлийн Засаг даргын нэрэмжит спортын анхдугаар наадамд амжилттай оролцлоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын анхдугаар наадамд байгууллагын тамирчид амжилттай оролцлоо.
Анхдугаар наадам нь Ажлын байрны дасгал, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, 9 ОНӨААТҮГ-ын 340 гаруй тамирчид оролцсоноос: Ажлын байрны дасгалын төрөлд байгууллагын баг тамирчид амжилттай оролцон дараагийн шатанд оролцохоор боллоо.