УЛААНБААТАР ХОТЫН ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, АЛСЫН ХАРААГ ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ТОДОРХОЙЛНО

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг зарласан.
Уралдаанд хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцох бөгөөд уралдаанд оролцох эрх авснаар судалгааны материал болох “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ” болон “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа” боловсруулах ажлуудын тайланг цахим хэлбэрээр авна.
Тус уралдаанаар Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилго, зорилтууд, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн төсөөллийг тодорхойлсон “ШИЛДЭГ САНАА”-г шалгаруулах бөгөөд шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажлын зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-тай хамтран нарийвчлан боловсруулна.
Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10:00 – 15:00 цагийн хооронд хүлээн авах байсан боловч Засгийн газрын хуралдаанаар 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэсэн тул уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 – 15:00 цагийн хооронд хүлээн авна.

2040_Concept_uraldaan_udurdamj