АЗИЙН БҮСИЙН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ ТЭЭВЭР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

Тус хүрээлэн нь Улаанбаатар хотноо 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, Монгол улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын Байгаль орчны яам (MOE – Japan), Нэгдсэн үндэсний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо (UN ESCAP), ба Нэгдсэн үндэсний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтын албаны бүсийн хөгжлийн төв (UNCRD) нар хамтран зохион байгуулсан Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр (БОЭТТ)-ийн 11 дүгээр чуулга уулзалтад байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулан, сурталчлах хэлбэрээр амжилттай оролцлоо. Түүнчлэн, уг чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан Тогтвортой хотын загварчлал дахь Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр сэдэвт сургалтад тус байгууллагаас 5 ажилтан хамрагдсан байна.
Тус арга хэмжээг зохион байгуулж, хамтран оролцсон Нэгдсэн үндэсний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо (UN ESCAP), Нэгдсэн үндэсний байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтын албаны бүсийн хөгжлийн төв (UNCRD), Германын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй тусгайлан уулзалт зохион байгуулж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний хүрээнд санал бодлоо солилцож, цаашид хамтран төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, сургалт судалгааг хийх чиглэлээр ажиллахаар тохиролцов.