Олон улсын сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний хооронд Өмнөд Солонгосын Олон улсын хотын сургалтын төв (IUTC), НҮБ-ийн Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (UN-HABITAT) болон Монголын Архитекторуудын Эвлэлтэй хамтран “Бага дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц болон ариун цэврийн байгууламжийн асуудлууд” сэдэвт олон улсын сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад төр захиргааны байгууллагын албан хаагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, гэр хорооллын иргэдийн төлөөлөл зэрэг 60 гаруй хүн хамрагдаж, дотоод гадаадын үр ашиг бүхий техник технологи, туршлагаас судлав.