Сургалтад урьж байна

Манай байгууллага Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр, Солонгос улсын Олон улсын хот судлалын төв, Монголын архитекторуудын холбоотой хамтран 2018 оны 08 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд “Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц, ариун цэврийн байгууламжийн асуудлууд сэдэвт” олон улсын сертификаттай сургалтыг Монголын Архитекторуудын Эвлэлийн байранд вакуумжуулсан хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Иймд хот төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс 2018 оны 08 дугаар сарын 22-ны дотор 11320753 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.