Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор, архитектор С.Баяртогтох “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа.

Мөн Хөгжлийн менежментийн хэлтсийн эдийн засагч Э.Төрболд, хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Д.Хулан, М.Номун нар Монголын Залуучуудын холбооны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 035 дугаар тушаалаар Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний төрийн залуу түшээ” цол тэмдгээр шагнагдлаа.

Шагнагдсан хүмүүстээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.