“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь Зүүн өмнөд Aзийн тээвэр судалгааны нийгэмлэг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр “ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хуралд Зүүн өмнөд Aзийн тээвэр судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Тetsuo Yai, дэд ерөнхийлөгч Өмнөд Солонгосын тээврийн институтын дарга Доктор Jaehak On болон бусад 20 орны 30 гаруй эрдэмтэн судлаачид, тээврийн салбарын удирдлагууд оролцлоо. Тус Хүрээлэнгийн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбогдуулан хийж гүйцэтгэж буй ажлаа дээрх эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэн санал зөвлөмж авч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцлоо.