Эх үрсийн баяр – 2018

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ажилтнуудынхаа хүүхдүүдээ баярлууллаа. 11-18 насны хүүхдүүд дундаас онц сурлагатай, авьяаслаг 2 хүүхэд шалгаруулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” шагнал гардуулав. Мөн 3-10 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаж 2 насны ангиллаар эхний 3 байрыг шалгаруулж үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагналаа.

“ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” шагнал

  • Ц.Төгөлдөр “САНТ” сургууль 8в ангийн сурагч
  • Г.Золжаргал 84-р сургууль 7е ангийн сурагч

Гар зургийн уралдаан.

3 – 6 насны ангилал

  • 1-р байр Т.Саруул (5 настай)
  • 2-р байр Ж.Бадрал (3 настай)
  • 3-р байр М.Хүслэн (6 настай)

7 – 10 насны ангилал

  • 1-р байр А.Авирмэд “Нөхөрлөл” зураг (8 настай)
  • 2-р байр Г.Төмөртулга “Долоон өндөгтөй долоон шаазгай” зураг (10 настай)
  • 3-р байр Г.Билгүүн “Шавь сургууль” сэдэвт зураг (7 настай)