Цасны баяр

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цасны баяр” 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.

Хүрээлэнгийн ажилтнууд уг арга хэмжээнд идэвхитэй оролцож мөн үндэсний бөх, олс татах тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.