Нийслэлийн Засаг даргатай “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч Хүрээлэнгийн захирал Ч.Рэгзмаатай 2018 оны 2 дугаар сар 5-ны өдөр “Үр дүнгийн гэрээ” байгууллаа. НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг тус Хүрээлэн хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно.