Сэлбэ голын тохижилт

Сэлбэ голын Их тойруугийн гүүрнээс тунгаагуур хүртлэх 1,3км хэсгийн тохижилт, урсацыг сайжруулах зураг төслийн ажлын одоогийн байдлын судалгааг хийн, 100 айлын гүүрнээс урагш Нарны зам хүртлэх хэсэгт зураг хийгдэх хэсэгт газар дээрх одоогийн байдлын судалгаа хийв. Их тойруугийн гүүрнээс урагш Нарны зам хүртлэх хэсэгт төсөвт өртгийн тооцоог үе шатаар шинэчилж гаргасан. НХТЕТГ-ын мэргэжлийн зөвлөлийн хурлаар шат шатны тайланг хэлэлцүүлсэн. Тохижилтын ажлын зураг, төсвийг боловсруулан магадлал хийлгэн нэгдсэн дүгнэлт гаргуулж байна. Зам, гүүрийн зурагт дахин магадлал хийлгэж байна.