Байгууллагын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Тус Хүрээлэнгийн Спорт хамтлаг нь нийтийн биеийн тамирыг сурталчлах, ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор спортын төрөл бүрийн тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг угтан, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартсын аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе!