“СҮҮГЭЭР ЭРҮҮЛЖЬЕ” – хөтөлбөрт нэгдлээ

Сүүлийн жилүүдэд эрчимтэй газар авч байгаа чимээгүй тахал буюу ясны сийрэгжилтийн эсрэг хамтдаа тэмцэх нийгмийн хариуцлагын хүрээнд “СҮҮ” ХК-иас хэрэгжүүлж буй “СҮҮГЭЭР ЭРҮҮЛЖЬЕ” – хөтөлбөрт Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн нийт ажилтнууд нэгдэн, өдөр бүр шинэ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Хөтөлбөрийн эхэн болон төгсгөлд ясны индексийг хэмжиж ясны сийрэгжилтийн түвшинг тодорхойлон, үзлэг шинжилгээ, тээвэр, сургалтын зардлыг “СҮҮ” ХК бүрэн хариуцаж байгаад ажилтнууд таатай байна.