“Дугуйтай монгол” үндэсний төсөл хөтөлбөр

Тус Хүрээлэнгийн Спорт хамтлаг нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын зөв хэвшилд сургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсад “Дугуйтай монгол” үндэсний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа “ТАЙВАНЬ БАЙК” ХХК –тай хамтран сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн талаарх ойлголт, сэтгэхүйг өөрчилж, эм тариагаар бус эрүүл амьдралын хэв маягт суралцахад “ДУГУЙН СОЁЛ”- чухал болохыг ажилтнуудад сурталчиллаа.