Иргэдтэй хийсэн уулзалт

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтод тусгагдсан “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө” боловсруулах ажлын хүрээнд хотын төвийн 6 дүүргийн 50,000 өрхийг зорчилтын тандалт, хөдөлгөөний эрчмийн судалгаанд хамрууллаа.
Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран 6 дүүргийн нийт хороодын хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг дүүрэг тус бүр дээр амжилттай зохион байгууллаа. Тус ажлын багт Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн ХМХ-ийн дарга Г. Батхишиг, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэмөнх, эдийн засагч Э.Төрболд, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий инженер Д. Очир-Эрдэнэ, мэргэжилтэн Х.Өнөржаргал нар оролцлоо.

Баянгол дүүрэг
2017 оны 3 сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэсэг дээр сургалтын танилцуулга хийж нийт 10,000 судалгааны анкет тараан өглөө. Сургалтанд тус дүүргийн 23 хороодын 203 хэсгийн ахлагч, 23 хороодын зохион байгуулагч хамрагдлаа.

Баянзүрх дүүрэг
2017 оны 3 сарын 31, 4 сарын 10-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн хурлын танхимд сургалтын танилцуулга хийж нийт 12,500 судалгааны анкет тараан өглөө. Энэхүү сургалтад тус дүүргийн 28 хороодын 360 хэсгийн ахлагч, хороодын зохион байгуулагч хамрагдлаа

Сүхбаатар дүүрэг
2017 оны 4 сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн хурлын танхимд сургалтын танилцуулга хийж нийт 6000 ширхэг судалгааны анкет тараан өглөө. Сургалтад тус дүүргийн 20 хороодын 160 хэсгийн ахлагч, хороодын зохион байгуулагч нар хамрагдлаа.

Хан-Уул дүүрэг
2017 оны 4 сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн соёлын төвд сургалтын танилцуулга хийж нийт 6000 ширхэг судалгааны анкет тараан өглөө. Сургалтад тус дүүргийн 16 хорооны 150 хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар хамрагдлаа.

Сонгинохайрхан дүүрэг
2017 оны 4 сарын 6-ны өдөр ИЗИС-ийн харьяа “Чингис СООСЭ”-н 3-р байранд сургалтын танилцуулга хийж нийт 12000 ширхэг судалгааны анкет тараан өглөө. Сургалтад тус дүүргийн 32 хорооны 240 хэсгийн ахлагч,зохион байгуулагч нар хамрагдлаа.

Чингэлтэй дүүрэг
2017 оны 4 сарын 13,14-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хурлын танхим болон 12,16-р хорооны байранд сургалтын танилцуулга хийж нийт 7000 ширхэг судалгааны анкет тараан өглөө. Сургалтад тус дүүргийн 19 хорооны 196 хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар оролцлоо.