Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны туслах замын тохижилтын эскиз

БАЙРШИЛ
Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 5; 6-р хороо
“Жаст ойл” ШТС -аас “МТ” – ШТС хүртэл туслах зам дагуу тохижилт. Төлөвлөлтийн хязгаар талбай нь 1.86 га

ТӨЛӨВЛӨЛТ
– Төлөвлөлтөнд туслах авто замын урд талд авто машины зогсоол дагуу явган хүний зам, амрах талбайг шинээр төлөвлөсөн.
– Авто машины замыг засах буюу шинээр хийхээр,
– Авто замын зогсоолыг нэмэгдүүлж, цэгцэнд оруулахаар,
– Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж нэмэгдүүлэхээр,
– Ногоон байгууламжийг сэргээж, нэмэгдүүлэх, нохойн хошуу, шар хуайс зэргийг төлөвлөн-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, пандусыг норм дүрмийн дагуу төлөвлөв.
Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны захиалгаар одоо байгаа тохижилтын элементүүдийг буулгаж шинээр бичил цэцэрлэг, амралтын талбай болгон төлөвлөв. Явган зам талбайг төлөвлөлтийн дагуу шинэчилж сандал, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг орчин нөхцөлтэй нь уялдуулан төлөвлөсөн болно. Одоо байгаа явган хүний зам дагуу явган гарц талбайн түшиц хана төлөвлөн явган зам дагуу шар хуйс бут тарьж холбон тодорхой орон зайг тусгаарлахаар төлөвлөсөн.
Жич: Дулааны магистрал шугам сүлжээ бүхий хэсэгт ногоон байгууламж төлөвлөсөн ба мод тарихгүйгээр төлөвлөсөн.