Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тохижилт

БАЙРШИЛ
Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 7-р хороо
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гадна тохижилт. Төлөвлөлтийн хязгаар талбай нь 2.5га

ТӨЛӨВЛӨЛТ
– Төлөвлөлтөнд туслах авто замын урд талд авто машины зогсоол дагуу явган хүний зам, амрах талбайг шинээр төлөвлөсөн.
– Авто машины замыг засах буюу шинээр хийхээр, мөн нэмэлт гарц шаардлагатай байгааг төлөвлөлтөнд тусгав.
– Авто замын зогсоолыг нэмэгдүүлж, цэгцэнд оруулахаар,
– Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж нэмэгдүүлэхээр,
– Ногоон байгууламжийг сэргээж, нэмэгдүүлэх, нарс, шар хуайс зэргийг төлөвлөсөн
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, пандусыг норм дүрмийн дагуу төлөвлөв.
Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, ГССҮТөвийн саналаар одоо байгаа тохижилтын элементүүдийг буулгаж шинээр амралтын талбай болгон төлөвлөв. Явган зам талбайг төлөвлөлтийн дагуу шинэчилж сандал, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг орчин нөхцөлтэй нь уялдуулан төлөвлөсөн болно. Одоо байгаа явган хүний зам дагуу шар хуайс бут тарьж холбон тодорхой орон зайг тусгаарлахаар төлөвлөсөн.