Нийтийн тээврийн автобус парк

Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан 35/2015 зургийн даалгаврын дагуу “НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ПАРК”- эскиз зургийг боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, ажлын зургийг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн.
Үүнд:
1. Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга
2. Засвар үйлчилгээний төвийн барилга
3. Иргэдэд үйлчлэх төвийн барилга
4. Жолооны сургалтын төв, биеийн тамир, спортын төвийн барилга
5. Автобус угаалгын цехийн барилга
6. 55 автобусны дулаан гараж
7. Шатахуун түгээх станц
8. Харуулын байр
9. Уурын зуухны барилга
10. Тээврийн хэрэгслийн оношилгооны төв
11. Агуулах
12. Агуулах /тос тосолгооны/ нийт 12 барилгын давтан хэрэглэх зургийг боловсрууллаа.