Хан-Уул дүүргийн 8-р хороо. /Яармаг/ орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Төлөвлөж буй орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлана. Нийт талбай 11.6 га. Нийт 900 өрхийн орон сууцны зориулалт бүхий барилгуудыг 120 хүүхдийн цэцэрлэг 180 хүүхдийн сургууль оффис, худалдаа үйлчилгээ, зочид буудлын хамтаар төлөвлөхөөр тусгалаа.

Газрын налуу байршлыг ашиглан амины сууцны хорооллыг шаталсан хэлбэрээр төлөвлөсөн нь илүү тохиромжтой гэж үзсэн.
Зам талбай. Төлөвлөлтийн замын сүлжээ нь одоо байгаа замуудын зурвас газрыг хамарсан. Түүнчлэн одоо байгаа гэр хорооллын доторх замын зурвас дагуу шинээр зам барихаар төлөвлөсөн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд суурьшлын бүс, худалдаа, үзвэр үйлчилгээний төвийн байрлалыг хамгийн оновчтой хэлбэрээр тогтоож өгсөнөөр, явганаар зорчин очих боломжийг бүрдүүлж дугуйн замыг, явган хүний замтай хамт аль болох өргөн төлөвлөлөө. Авто замын хөдөлгөөнийг орон сууцны хороолол дунд оруулалгүй төлөвлөсөн нь оршин суугчдад аюулгүй таатай нөхцөл бий болж байна.