Эко-Паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /Цагаан Даваа/

Цагаан давааны эко паркийн төлөвлөлт хийгдэж байгаа 92.6 га талбайд үйл ажиллагааны 9 чиглэлээр 34.1 га талбайд дахин боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжууд төлөвлөгдсөн. Дахин боловсруулах үйлдвэрүүдийн жилд хүлээн авах хог хаягдлын хэмжээ, боловсруулалтын түвшин, ажиллах хүчний тооцоолол төлөвлөлтийн шийдэлд тусгагдсан.

Үндэслэл:

  • “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр;
  • Эко паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хүсэлт гаргасан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 06/456 дугаар албан бичиг
  • Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Эко парк байгуулах тухай” А/695 дугаар захирамж
  • “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ

Төлөвлөлтийн зорилго:
“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг бүрэн хэрэгжүүлэх төлөвлөлтийн зорилгын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

  • Цагаан давааны төвлөрсөн хог хаягдлын цэгт хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах эко парк байгуулах
  • Хог хаягдлыг ангилах, боловсруулах үйлдвэр байгуулж хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Хог хаягдлыг боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийх төлөвлөлтийн үе шат
  • Төлөвлөлтийн хугацаа: 2030 он,
  • Хэрэгжилтийн эхний ээлж: 2020 он,
  • Дунд хугацаа: 2025 он