“БСБ” ХХК-ний үйлчилгээний барилга

Уг барилга нь улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт дүүргийн соёлын ордны зүүн талд үйлчилгээний зориулалттай тэнхлэгээрээ 48.0м х 14,20 – 20,40м хэмжээтэй 8 давхар, зоорьтойгоор төлөвлөгдсөн. ”БСБ” ХХК-ийн үйлчилгээний барилгыг тус компанийн газрын эзэмшилтэй нь уялдуулан орчин үеийн уран барилгын контемпорари урсгалаар төлөвлөсөн. 1-7-р давхарт үйлчилгээний танхимууд, 8-р давхарт ресторан, зоорийн давхарт техникийн өрөөнүүд тус тус төлөвлөсөн