Нийслэлийн Архивын газрын барилгын зураг төсөл, төсөв боловсруулах ажил

Байршил: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 7-р хорооллын дахин төлөвлөлтийн газар нутагт
Үндэслэл: Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн а/918 тоот захирамжаар олгогдсон 2804 м2 газрын захирамж, 2015.08.07-ны өдрийн ДТ15/137 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз, НАГ-ын баталсан технологийн даалгаврыг үндэслэн нийслэлийн архивын газрын барилгын зураг төслийг боловсруулав.

Уг барилга нь тэнхлэгээрээ 18х30м хэмжээтэй, зоорийн 1 давхартай, газраас дээш 9 давхар, 1 орцтой 5697,4 м2 ашигтай талбай бүхий архивын зориулалттай, бүрэн цутгамал барилга юм. Барилгад гэрэл зураг, тусгай төрлийн сан хөмрөг, хосгүй үнэт баримтын архив, цаасан баримтын архив, уншлагын танхим, үзэсгэлэнгийн танхим, 100 хүний хурлын заал, 60 хүний цайны газар, албан өрөө тасалгаанууд байхаас гадна баримт хүлээж авах, нөхөн сэргээх гэх мэт архивын тусгай зориулалт бүхий өрөө тасалгаанууд төлөвлөгдсөн.

Нийслэлийн Архивын газрын барилгын зураг төсөл
Нийслэлийн Архивын газрын барилгын зураг төсөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *