Аргалант-Эмээлт хотын төлөвлөлтийн хязгаарын төсөл

Энэ ажлын хүрээнд одоогийн байдлын судалгаа болон төлөвлөлтийн ажилд зориулж “Геомастер” ХХК-тай хийсэн гэрээний дагуу суурьшил үүссэн талбайд 2014-2015 оны Pleiades хиймэл дагуулын мэдээнд боловсруулалт хийсэн орто зургийг байгаль орчин, үерийн ус, газар ашиглалт, барилгажилтын судалгааг хийхэд зориулж бэлтгэлээ.

1:1000–ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажлын зургийн даалгаврыг боловсруулан геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мон Мет“ ХХК-тай хийсэн гэрээний дагуу Аргалант-Эмээлт орчмын 3235 га талбайд байр зүйн зургийн тодруулалт шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгүүллээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан зургийн даалгаврын дагуу эхлэлийн, дундын, эцсийн тайлан гэсэн гурван үе шаттайгаар гүйцэтгэж дуусгаад экпертизийн дүгнэлт гаргуулж байна.

Аргалант- Эмээлт хотын хязгаарын төслийн хүрээнд хийгдсэн хил хязгаарын зургийн саналууд:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *