Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Баянхошуу” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун бүсийн “Баянхошуу” дэд төвийн хэсэгчилсэн Ерөнхий Төлөвлөгөө, ажлын зураг төсөв боловсруулах 2014.12.03-ны өдрийн тоот зургийн даалгаврыг үндэслэн одоогийн байдлын судалгааг хийв.  “Баянхошуу” дэд төв нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 24, 28-р хороодын нутаг дэвсгэрт 325 га талбайг эзлэн оршино.

Үндэслэл

Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын тоогоороо Нийслэлд 1-рт ордог бөгөөд хүн амын механик өсөлт, хэт төвлөрлөөс үүсэлтэй  гэр хорооллын айл өрхүүд эрчимтэй нэмэгдсэнээр иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл алдагдаж, байгаль орчны  хэвийн үйл ажиллагаа алдагдсаар  байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт УИХ-ын 2013.02.08-ны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, МУ-ын ЗГ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014.10.17-ны өдрийн  А/883 тоот захирамжаар “Баянхошуу” дэд төвийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг нийслэлийн Зураг төслийн  хүрээлэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр зөвшөөрсөн.Судалгааны ажлыг НЗТХ-ийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2015.02.07-ноос 2015.02.12-ныг хүртэлх хугацаанд газар дээр нь судлан  холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, 2015.02.13-2015.02.25-ны хооронд боловсруулалт хийсэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *