Цасны баяр

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хандгайтын аманд зохион байгуулсан нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын “Цэнгэг агаар-2015”- сэдэвт цасны баярын нэгдсэн үйл ажиллагаанд  хамт олноороо оролцлоо.

Тус Хүрээлэнгийн спорт хамтлаг 2014 оны нийслэлийн биеийн тамир, спортын  “Шилдэг хамтлаг”-аар  шалгарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар 3 дах жилдээ шагнууллаа. 

tsasnii bayr